Улстөрчдийн шийдвэр эдийн засагчдаас хамаардаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн шийдвэр эдийн засагчдаас хамаардаг уу?

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эдийн зас­гийн тэнхимийн багш нар Но­белийн шагналт эдийн засагчдын бүтээлүүдэд дүн шин­жилгээ хийн, Монгол Ул­сын эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан хэлэл­цэх хурлыг цувралаар зо­хион байгуулж байгаа. 2006 оны нобелийн шагналт эдийн засагч Эдмунд Фэлп­сийн Макро эдийн зас­гийн бодлогын харилцан нө­лөөл­лийн шинжилгээний талаарх хурлыг өнгөрсөн баасан га­рагт хийсэн юм. 

Инфляцийг бага байлга­хын тулд ажилгүйдлийг ихэс­гэ­дэг зарчим 1960-1970 оныг хүртэл үргэлжилсэн. Учир нь энэ үед Их Британийн эдийн засагч А.Филипсийн ажил­гүйдэл, инфляци хоёр урвуу хамааралтай гэсэн онол үйлчилж байв. Үүнийг ажил­гүйдэл их байх тусам хүмүүс ажил олгогчдын хэл­сэн цалингаар ажиллана. Хэ­рэв ажилгүйдэл үгүй болчих­вол ажил олгогч нар ажил­чин олохын тулд өндөр цалин өгөхөд инфляци дагаж өсдөг хэмээн тайлбарлаж байсан. Тиймээс тухайн үед нэг бол ажилгүйдлийг, аль эс­вэл инфляцийг сонгодог гэсэн ойлголт улс орнуудын дунд тархаад байсан гэхэд хилсдэхгүй. Харин 1970 онд ОПЕК анх үүсэхэд дээрх дүрэм зөрчигдөж, ажил­гүйдэл, инфляци зэрэг өс­сөнөөр эдийн засагчид шинэ онол хайж эхэлсэн байна. Тухайн үед АНУ-ын эдийн засагч Эдмунд Фэлпс хүлээлтийн инфляци гэгч нэр томъёог гарган, төрийн зүгээс явуулж байгаа бодлогоос болж ажилгүйдэл, инфляци хоёр зэрэг өсч болно гэдгийг ба­талжээ. Түүний онолоор хөдөл­мөрийн нөөцийг бү­рэн ашигласан үед 10 ху­вийн ажилгүйдэл байх ёстой гэсэн байна. Тэрбээр үүнийг байх ёстой буюу хэ­вийн ажилгүйдэл гээд ийм хэмээний ажилгүйдэл байсан ч эдийн засаг тогтвортой  байдаг гэжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ДИСКРЕТ БОДЛОГЫГ БУРУУШААВ

Монголд бүртгэлтэй 39 мянга гаруй ажилгүй хүн байдаг.  Харин бодит амьдрал дээр 60 гаруй мянган ажилгүй хүн бий гэлцдэг. Фэлпсийн онолоор ийм хэмжээний ажилгүйдэл нь хэвийн ажил­гүйдлийн хэмжээ, эдийн за­сагт нөлөөлөхгүй.  Гэтэл Мон­голд инфляци, ядуурал газар авсаар байгааг ажил­гүйдлийн түвшин өндөр байгаатай холбох нь хэвийн үзэгдэл болсон. Үүний уч­рыг хуралд суусан эдийн засаг­чид улс төрийн явцуу ашиг сонирхлоос болж хү­лээл­тийн инфляци хэт өндөр болсонтой холбож тайл­барласан юм. Монгол Улс эдийн засгийн дискрет буюу тэсэлгээт бодлогыг бус тууштай бодлогыг сонгох нь зөв гэдэгтэй танхимд бай­сан эдийн засгийн багш нар санал нэгдэж байлаа.  Учир нь дискрет бодлого нь хямралын эсрэг бодлогуудыг цаг тухайд нь гаргадгаараа онцлог боловч Монгол шиг нэг ажил эхлэх гэж цаг хугацаа их алддаг улсад тохирохгүй аж. Монгол орны хувьд хямралын эсрэг бодлого нь хямрал илааршсан хойно бат­лагдаж, сэргэж яваа эдийн засгийг, улам хямруулдгийг тодот­гож байсан. Зүй нь Мон­гол Улсын хувьд эдийн засгийн тууштай бодлогыг ба­римталж, Монголбанк нь Зас­гийн газраас хараат байж, мөнгөний бодлогоо олон ний­тэд зарлан, юу ч болсон хэлсэндээ хүрч ажиллавал эдийн засаг тогтмолжих аж. Тухайлбал, инфляцийг тэдэн хувьд барина гэж зарлаад хэлсэндээ хүрч чадаж байвал олон нийт ч үйл хөдлөлөө түүнд нь тааруулдаг. Харин  өнөөдрийнх шиг инфляцийг “буудах” бус “онилох” бод­лого гаргачихаад онохгүй суу­гаад байвал олон нийтийн итгэл алдрахад хүрдэг байна. Тууштай бодлогыг явуу­лах­даа хамгийн чухал нь хэл­сэндээ хүрэх хэмээн дахин дахин онцолж байлаа.  

ЭДИЙН ЗАСАГЧИД МООДОНД ОРСОН НЬ СӨРГӨЛДӨӨН БИЙ БОЛГОНО

Энэ үеэр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрх­лэгч Ц.Батсүрэн Монгол Ул­сын Төвбанк, төрийн бодлого хоёр нь ямар ч уялдаагүй байдгийг дурьдсан юм. Учир нь төрийн бодлогоор мөн­гө олгох зэрэг  инфляцийг хөөрөгдсөн бодлого гаргаж, Төв­банкнаас хэрэгжүүлэх мөн­гөний бодлогыг нь улан­даа гишгэдэг байна. Гэтэл улс төрийн бодлого эдийн зас­­гийг хэлбэлзүүлдэг учир төвбанк нь Зас­гийн газраас хараат байх ёстой хэмээх эдийн зас­гийн онол амьдрал дээр хэ­­дийнэ батлагдчихсан аж. Харин манайд Улс тө­рийн шийдвэрээс эдийн за­саг хэрхэн хэлбэлзэх нь ха­­маардаг учир бүх юм уруу­гаа харсан байгааг ч ярьж байсан. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Сая Монголд улс тө­рийн шийдвэрээс эдийн засаг хамаарч байна гэ­лээ. Гэтэл сүүлийн үед эдийн засагчид хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр байн­га өөр өөр зүйл ярих бол­сон. Энэ нь ч гэсэн улс төрийн шийдвэр гаргах түвш­нийхэнд нөлөөлдөг байх?

-Дэлхий нийтэд эдийн зас­гийн гурван онолыг баримт­лагчид байна. Монголд ч мөн ялгаагүй сонгодог буюу либерал, Кейнс, Марксийн онолыг баримтлагчид бай­на. Үзэл баримтлалынхаа үүд­­нээс зөрчилдөөнд хү­рэх, улмаар улс төрийн шийд­вэрт нөлөөлөх нь бий. Ер нь сүүлийн үед эдийн зас­гийн салбар моодонд ороод байгаа учир телевиз, сонины нүүрнээ эдийн засагчид залрах нь түгээмэл болсон. Тэдний ярихыг үгүйсгэх эрх байхгүй ч зөв юм ярьж байгааг нь түлхүү гаргах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ тэр үзлийг баримтлагчид гэж хэлэх эрх надад байхгүй.

-Монголын эдийн за­сагч­дын түвшинг тодор­хойлооч?

-Хийх судлах зүйл их бай­гаа. Наад зах нь Алтан дүр­мийн үеийн хадгаламжийн түвшинг тогтоох хэрэгтэй. Энэ нь олсон орлогынхоо хэдэн хувийг хадгалж, хэдэн хувийг хэрэглэхийг томъёоллын аргаар харуулахыг хэлдэг юм. Ингэснээр хувь хүн, улс ор­ны эдийн засаг тогтвортой байх үндэс болдог. Жишээ нь, америкт л гэхэд орлогынхоо 0.25 хувийг хадгалж, үлд­сэ­нийг нь хэрэглэхийг томъёол­сон байдаг.

Р.САРАНГОО

Зохиогчийн ээрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж