Спорт урлагийн бага наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Спорт урлагийн бага наадам болно

Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж ЦЕГ-аас зохион байгуулах ажлуудын хүрээнд аймгуудийг бүсчлэн спорт, урлагийн бага наадам энэ сарын 13-15-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулна. Тус наадмын зорилго нь зорилго нь цагдаагийн байгууллагын урлаг, спортын тэргүүний албан хаагчид ойн хүндэтгэлийн концертонд оролцох юм. Мөн энэ үеэр урлагийн бага наадам зохион байгуулах бөгөөд найрал дуу, гоцлол дуу, бүжиг, гоцлол бүжиг, хөгжим, яруу найраг, язгуур урлаг гэсэн долоон номинацид шилдгүүдийг тодруулан энэ сарын15-нд шилдэгүүд Гала концерт бэлтгэн тоглох ажээ.

Байгууллага, тасаг албадыг хөгжүүлэхэд чиглэгдсэн туршлага солилцох арга хэмжээ, малын хулгайн гэмт хэрэгтэй тэцмэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн уулзалт, волейболын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

Г.Алдараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж