Ирэх хавар махны үнийг хөөрөгдөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ирэх хавар махны үнийг хөөрөгдөхгүй

Хаврын улирлын махны хомсдол, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор Архангай аймгийн Засаг даргын өнгөрсөн наймдугаар сарын 23-ны 341 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Аймгийн төвийн махны хэрэгцээ нэг сарын 124,5 тонн мах хэрэгтэй. Иймд хаврын гурван сарын хугацаанд 150-200 тонн мах нөөцлөхөөр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд аймгийн төвд 100 тоннын багтаамжтай махны зоорь ашиглалтанд оруулах юм.

Аймгийн Засаг дарга болон ажлын хэсэг, хэрэглэгчдийг хямд үнэтэй, чанартай махаар хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар “Хасу” худалдааны төвийн махны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, мөн “Хангайн хүнс” ХХК-ийн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Махны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн хувьд махны үнийн хөөрөгдөлд төдийлөн нөлөөлдөггүй. Тухайн үеийн ханшаас хамаарч 400-500 төгрөг нэмж зардаг, арвинаар мах нөөцлөөд хавар гаргаж зарах боломжгүй, харин нөөцөлсөн махыг гэрээнд заасан үнийн дагуу худалдан авч борлуулахад бэлэн байгаагаа хэлж байсан бол “Хангайн хүнс” ХХК-ийн хувьд ирэх хаврын махны хэрэгцээнд зориулж 100 тн мах нөөцлөх боломжтойгоо мэдэгдэв.

Г.Алдараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж