Гавьяат багшийн хөшөө сүндэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Гавьяат багшийн хөшөө сүндэрлэв

Архангай аймгийн Жаргалант сумын ахлах сургуулийн хичээлийн төв байрны өмнөх цэцэрлэгт талбайд Монгол улсын гавьяат багш Т.Нямдоржийн цээж баримал бүхий хөшөөг тус сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан босголоо. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор тус ахлах сургуулийг Монгол улсын гавьяат багш Т.Нямдоржийн нэрэмжит болгосон юм. Уул хөшөөг гавьяат багшийн үр хүүхэд, ах дүүгийн санаачлагаар босгож, нүүрэн талд нь тусгай өнгөт самбар дээр “Монгол улсын гавьяат багш Төгсцогтын Нямдорж” хэмээн бичиглэсэн байв. Хөшөөний нээлтийн цуглаан дээр Т.Нямдорж агсны хүү Н.Түвшиндорж, охин Бямбанасан, охин дүү Р.Даваасүрэн, Р.Отгон, хүргэн Адъяасүрэн болон ах, дүү элгэн садан, ойн зочин төлөөлөгчид оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Г.Алдараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж