АНУ 392 000 цагаачийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

АНУ 392 000 цагаачийг албадан гаргажээ


АНУ энэ онд  бичиг баримтгүй 392000 цагаачийг албадан гаргасан нь урьд өмнө байгаагүй өндөр тоо бөгөөд тэдгээрийн дотор гэмт хэрэг үйлдсэн хэргээр 195000 цагаачийг гаргасан гэж Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жанет Наполитано мэдээлсэн байна.

2010 онд албадан гаргасан гаргасан гадаадын иргэдийн тоо өмнөх оноос 81000-аар илүү байжээ.
Цагаан Ордны Засгийн газар хоорондын албаны захирал Сесилиа Муньосийн хийсэн тайлбарын дагуу  Жорж Бушийн засгийн газрын үетэй харьцуулахад гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг албадан гаргах тохиолдол 71 хувиар нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна. Албадан гаргасан гадаадын иргэдийн 71 хувь нь Мексикийн иргэд байжээ.

Муньосийн мэдэгдсэнээр албадан гаргасан гадаадын иргэдийн 33 хувь нь хүчин, хүний амь нас хөнөөсөн ноцтой гэмт хэргээр, 44 хувь нь хар тамхичид, хулгай хийсэн хэрэгт холбоотой байсан гэж мэдээлсэн байна.
2008 онд эхэлсэн бичиг баримтгүй гадаадын цагаач иргэдийг журамлах ажил 2013 он хүртэл үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж