Ихэр бүсгүйчүүд нэгэн агшинд төржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ихэр бүсгүйчүүд нэгэн агшинд төржээ

АНУ-ын Майами хотын ихэр бүсгүй Александра болон Кристина Лима нар нэгэн цаг мөчид амаржиж, нэг нэг охинтой болжээ.

Эгч дүү ихэр Майами хотын Кендал дүүрэгт оршин суудаг бөгөөд ойролцоо хугацаанд гэрлэж, өнгөрөгч мягмар гаригт амаржиж, нэгэн өдөр нэг нэг охинтой болсон тухай The Miami Herald сонинд мэдээлсэн байна.

Эгч дүү ихэр бүсгүй Флоридагийн Улсын Их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд зочид буудлын компанийн гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа ажээ.

Ихэр хоёр бүсгүй таван цагийн зөрөөтэй амаржсан ба тэд нарын биологийн циклүүд, тухайлбал, сарын тэмдэг үзэгдэх хугацаа нь хүртэл нэгэн өдөрт ирдэг байсныг уг сонинд мэдээлж, ихрүүдийн амьдрал бие биетэйгээ ямар холбоотой байдгийг сонирхуулжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж