Чавес Ази, Европоор айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Чавес Ази, Европоор айлчилна

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес мягмар гаригаас  Сири, Украинд айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. Эдгээр орноос гадна ОХУ, Беларусь, Иран, Португаль улсад  айлчлахаар тохиролцоод байгаа ажээ.

Ерөнхийлөгч Чавес ням гаригийн “Ало Президенте” телевизийн нэвтрүүлгээр тив дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоох асуудал хязгаарлагдаагүй байгаа бөгөөд эдгээр орнуудаас албан ёсны айлчлал хийх урилга хүлээж авсан тул ийнхүү айлчлахаар шийдвэрлэсэн юм гэж мэдээлсэн байна.

Айлчлах гэж буй орнуудтай ямар тодорхой гэрээ хэлцэл байгуулах гэж байгаагаа мэдээлээгүй боловч ОХУ-тай Орос-Венесуэлийн хоёр талын хамтарсан Банк байгуулах ёслолд оролцох тухайгаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж