“Babel en TVE” Монголын тухай нэвтрүүлэг явуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Babel en TVE” Монголын тухай нэвтрүүлэг явуулав

Энэ долоо хоногт Babel en TVE телевизийн нэвтрүүлгээр Испани улсад оршин сууж, амьдарч байгаа монголчуудын тухай нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэв. Испаничуудын хувьд төдий л танил бус энэ орны иргэд анхныхаа Соёлын нийгэмлэгийг байгуулж, гишүүд нь монголын дуу хөгжим, үндэсний хоол, хувцасны загвар үзүүлэн сонирхуулж байна гэжээ.

Одоогоос 800 жилийн тэртээ 13 дугаар зууны үед Их Монголын эзэнт гүрнийг байгуулсан их эзэн Чингис хаантай холбогдох түүхийн ачаар Монголыг испаничууд мэддэг болсон билээ. “800 жилийн дараа испанид амьдардаг цөөхөн монголчуудтай дахин уулзаж, энэ орны соёлыг түгээн дэлгэрүүлэх Соёлын нийгэмлэгийн ачаар монголчуудтай танил болж эхэллээ. Монголчуудын соёлын нийгэмлэгээр дамжуулан энэ орны уламжлал, зан заншил, дуу хөгжим болон Монголын уудам тал нутгийн эрс тэрс хүйтэн цаг уураас хамгаалдаг нүүдэлчдийн иддэг шөл, “бууз” хэмээх гуриланд ороосон махтай хоолыг амтархан амсах боломж олдсон юм” хэмээн нэвтрүүлэгт өгүүлжээ.


Испани улсад 800 гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд бусад орныг бодвол хамгийн цөөхүүлээ байдаг гадаадын иргэд ажээ.

Эх сурвалж: Babel en TVE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж