Бирмийн эрх баригчид 11000 хоригдлыг суллана

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Бирмийн эрх баригчид 11000 хоригдлыг суллана

Бирмийн /Мьянмар/ эрх баригчид арваннэгдүгээр сарын 7-нд болох сонгуулийн өмнө 11000 хоригдлыг суллахаар шийдвэрлэснийг орон нутгийн хэвлэл мэдээлэл уламжилсан бөгөөд эдгээрийн дотор улс төрийн хоригдлууд орсон эсэхийг тодорхой мэдэгдээгүй ажээ.

47 сая хүн амтай энэ оронд 43 хорих газарт 50000 хоригдол байгаа ба хэдэн зуун хоригдол хүчээр хөдөлмөр эрхлэх хорих лагерууд ажиллаж байгаа юм байна. 

Myanmar Times сонинд мэдээлснээр бүх хоригдолд өршөөл үзүүлэх алхам биш бөгөөд авсан ялынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн хоригдлуудад сонгуульд оролцож, саналаа өгөх боломжийг олгож байгаа юм гэж мэдээлжээ.

Улс төрийн хоригдлуудад туслах Бирмийн нийгэмлэгээс хийсэн мэдээлэлд 3200 хоригдол үзэл бодлын улмаас хоригдож байгааг дурдсэн байна.

Энэхүү нийгэмлэгийн мэдээлэлд улс төрийн хоригдлуудын дотор сүүлийн 21 жилийн явцад 15 жил хоригдож буй сөрөг хүчний удирдагч, энх тайвны Нобелийн шагналт хатагтай Аун Сан Суу Кыи байгааг дурджээ.

Хатагтай Суу Кыи 18 сарын туршид гэрийн хорионд байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 13-нд хорио нь тавигдах юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж