Сепангт болсон Малайзын гараанд Лорензогийн багийн хамтрагч Валентино Росси тэргүүлсэн бол хоёрдугаарт Repsol Honda багийн Андреа Довизиосо бариалжээ. Дэлхийн аварга цолоо хамгаалан өрсөлдөж буй Росси уралдааныг зургадугаар эгнээнээс эхлүүлж, уралдааны дундуур 11 хүртэл ухарсан боловч туршлагатай тамирчин гэдгээ баталж, 10-р тойрогт тэргүүлэгчдийн эгнээнд орж ирсэн байна. Ослын улмаас хөлөө хугалж, энэ улирлын амжилт нь талаар өнгөрсөн Росси ийнхүү улирлын эхний өдрөөс хойшхи анхны түрүүгээ авсан нь энэ байлаа. Түүнтэй харьцуулахад, эх орон нэгт Андреа Довизиосо нь гуравдугаар эгнээнээс уралдааныг эхлүүлсэн бөгөөд байрлал тогтоох гараанд түрүүлж, тэргүүн эгнээнээс гарч уралдсан Лорензод багагүй саад болсон.
Харин өмнөх хоёр гараанд дараалан түрүү авсан Австрали нисгэгч Кейси Стонер эхний тойрогт л осолдож, замаа дуусгалгүй уралдааныг орхисон юм.
Малайзын гран-при уралдаанд Лорензо эхний аравт багтахад л дэлхийн аваргын болзол хангах байсан. Тэрбээр улирлын туршид тун ч амжилттай уралдаж, хамгийн тааруу амжилт нь дөрөвдүгээр байр байсан учир өрсөлдөгчид нь түүнийг хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн байсан гэж болно.
Улирал өндөрлөхөд одоо Австрали, Португаль болон Валенсиягийн гурван гараа үлдсэн бөгөөд улирлын 15 гарааны дараах байдлаар Хорхе Лорензо долоод нь түрүүлээд байгаа юм.
С.Цэлмэг