“Sweetymotion”-ыхон дуулиан тарьжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Sweetymotion”-ыхон дуулиан тарьжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэргэжлийн хөгжмийн “Sweetymotion” хамтлагийнхан АНУ-д зургаан жил гаруй хугацаанд уран бүтээлээ туурвисны эцэст өнгөрсөн долдугаар сард эх орондоо ирсэн. Тэд АНУ-д байхдаа “Санахын аялгуу” дуундаа клип хийлгэж, youtube.com сайтад байршуулснаас хойш таван сарын хугацаанд 60 гаруй мянган хандалттай болсон байна. Харин “Sweetymotion”-ыхон өнгөрсөн сард АНУ-д очиж, энэ сарын 29-30-нд Монголд хийх тоглолтынхоо хөгжимчид, бүжигчдийг шалгаруулсан нь “Америкийн шүтээн” нэвтрүүлгээс дутахгүй дуулиан тарьжээ. Хамтлагийнхан 20 гаруй мэргэжлийн хөгжимчнөөс гурав, мөн 20 гаруй бүжигчдээс дөрвөн бүжигчин шалгаруулсан аж. “Sweetymotion”-ы тоглолтод оролцох америк хөгжимчид Холливудын ододтой хамт аялан тоглолт хийж байсан бол бүжигчид нь дуучин Крис Брауны тоглолтод бүжиглэж байсан чадварлаг хүмүүс юм байна. Ийнхүү бэлтгэлээ хангаснаар тус хамтлагийнхан амьд хөгжим, мэргэжлийн ур чадварыг харуулсан тоглолтыг фэнүүддээ толилуулах нь.      

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж