БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 65 жилийн ой болж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 65 жилийн ой болж байна

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 65 жил энэ онд болж байна. Баярын өдрүүдэд БНХАУ-ын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр хууль зүйн төв комиссын нарийн бичгийн дарга Жөү Юнкан оролцож байгаа тухай мэдээллийн сайтууд онцолжээ. Жөү Юнканы айлчлал гурван өдөр үргэлжилнэ.

Хятадын Улс төр хууль зүйн төв комиссын нарийн бичгийн дарга Жөү Юнкан Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны урилгаар өчигдөр Пхеньянд хүрэлцэн очсон байна. Түүнийг БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн Ким Юн Ил болон БНАСАУ-ын нам, засгийн газрын өндөр албан тушаалтнууд Жөү Юнканыг нисэх онгоцны буудал дээр угтан авчээ.

Жөү Юнкан нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 65 жилийн ойн баяр хүргэсэн байна. Үүнээс гадна хоёр орны удирдагчид мөн хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж