Хийлч Дээгий хамраа өндөрсгөжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий хамраа өндөрсгөжээ

Багагүй хугацаанд сураг алдарч, уран бүтээлийнхээ ажлыг чимээгүйхэн
амжуулж явсан хийлч Ч.Дэлгэрцэцэг үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа.
Гадаад хүнтэй ханилж, гэр бүлийн амьдрал зохиосон хийлч бүсгүйг фэнүүд
нь нэлээд шүүмжилсэн ч тэрбээр тоогоогүй. Харин ч бүр аз жаргалтай
амьдралынхаа тухай амаа цангатал ярьж, бяцхан хүүтэйгээ хамт сэтгүүлд
зургаа авахуулан, сүүний сурталчилгаанд хүртэл тоглоод авсан адтай
бүсгүй. Амьдрал, уран бүтээл нь олны анхаарлын төвд үргэлж байдаг
болохоор ч тэр үү.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг гадаад үзэмждээ онцгой анхаардаг гэх. Энэ ч
утгаараа, тэрбээр гоо сайхны хагалгаа хийлгэхээр шийдэж стиль имижээ эрс
өөрчилжээ.

Хэдэн жилийн өмнө нүдэндээ давхраа хийлгэсэн хийлч бүсгүй энэ удаад
хамраа өндөрлүүлсэн нь зохисон гэж ванлий. Харин энэхүү өөрчлөлтийг нь
"мэдрээгүй" түүний найз нөхөд, ойр дотных нь хүмүүс өөр хоорондоо ихэд
гайхан, элдвийг ярилцаж эхэлсэн гэнэ лээ.
Ялимгүй жин нэмж, намба суусан уран бүтээлч маань гоо сайхандаа төдийлөн
анзаарагдахааргүй бяцхан засвар хийлгэснээ нэлээд нууцалж байгаа
болохоор арга ч үгүй биз дээ.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж