Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон холимог хосын гээд таван төрлөөр зохион байгуулагдсан энэ тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Ираны тамирчин Али Шаххосейни Словакийн тамирчин Майкл Матякаг ялснаар тэмцээний аваргаар тодорсон байна. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсын тамирчин Б.Гэрэлмаа финалын тоглолтод Словакийн тамирчин Моника Фасунгова тоглож, ялагджээ.
Харин эмэгтэй хосын төрөлд манай тамирчин Б.Гэрэлмаа, Моника Фасунговатай хамтран тоглож, Б.Хулангоо, М.Мөнхчимэг нарыг буулган авсан бол эрэгтэй хосын төрөлд Ираны тамирчин Али Шаххосейни, Монголын тамирчин Б.Шагдар нар Шинэ Зеландын багийг хожиж, аваргаласан юм.
Сүүлийн төрөл болох холимог хосын төрөлд манай тамирчин Б.Гэрэлмаа, О.Энхбат нартай Словакийн Майкл Матяка, Моника Фасунгова нартай тоглож, Словакийн багийн ялалтаар өндөрлөсөн байна.
Энэхүү тэмцээн нь олон улсын дөрөвдүгээр зэрэглэлийн тэмцээн учраас эхний байрт шалгарсан тамирчин олимпийн эрхийн 2500 оноо, удаахь байрт 2130, шөвгийн дөрөвт шалгарсан тамирчид 1750 оноо, харин шөвгийн наймд шалгарсан тамирчид 1370 оноо цуглуулсан байна.