Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулна

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Сангийн зохицуулах хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Компанийн засаглалыг хөгжүүлэх нь” үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг явуулна. Хэлэлцүүлэг гуравдугаар сарын 29-ний өдрийн 14.00 цагт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлын танхимд болно. Хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан удирдан явуулах бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын орлогч дарга С.Тулгаа Монголын компанийн засаглалын кодексийг танилцуулна. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн төслийн үзэл баримтлалыг танилцуулна.
А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж