Амжилтаараа ялгар: Кинг С.Жиллет мєрєєдлєє биелvvлсэн нь

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Кинг С.Жиллет мєрєєдлєє биелvvлсэн нь

Эрчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон сахлын хутгаар баяжсан хүн бол Америкийн бизнесман Кинг С.Жиллет юм. Алдарт "Gillette" брэндийг мэдэхгүй хүн ховорхон.

Харин энэ эрийн баяжсан түүх их энгийн ажээ. Кинг С.Жиллет үүргийн худалдаачин байхдаа анх сахлын хутга бүтээх санааг олсон гэдэг.
Тэрбээр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээний хэрнээ ганцхан удаа хэрэглээд хаячихдаг зүйлийг бүтээхийг ихэд хүсдэг байжээ. Түүний ажилладаг компанийн эзэн Уильям Пейнтэр гэгч эр иймэрхүү зүйл бүтээж сүрхий баяжсан нэгэн байсан учраас Жиллет ганц удаагийн хэрэглээний зүйлээр баяжиж болно гэдэгт их л итгэлтэй байсан гэдэг. Уильям Пейнтэр бидний сайн мэдэх лонхны төмөр бөглөөг бүтээсэн хүн юм.

Кинг СЖиллет 1893 оны нэгэн өглөө сахлын хутга нь мохсон байхыг үзээд ирлүүлэхээр авч явах хэрэгтэй болсныг мэджээ. Хожим тэр энэ тухайгаа "Тэр өглөө би сахлаа авах гэтэл хутга мохчихсон байсан.
Түүнийг ирлүүлэхийн тулд авч явах хэрэгтэй байлаа. Гэтэл яагаад ганцхан удаа хэрэглээд хаячих хямдхан үнэтэй сахлын хутга бүтээж болохгүй гэж гэсэн санаа төрсєн" хэмээн дурссан байдаг. Энэ нь нэг удаагийн сахлын хутга "Gillette" үүсэх нөхцлийг бүрдүүлжээ. Тэрбээр шинэ бүтээлийн US775134 тоот гэрчилгээг авсан байна. Ингээд өөрийн компаниа байгуулжээ.
Үүнээс хойш шинэ сахлын хутгаа худалдаанд гаргахын тулд эд ангийг боловсруулж, шинэ металл гаргаж авах, хэлбэр дүрсийг нь өөрчлөх гээд найман жил хөдөлмөрлөсний үр дүнд 1903 онд анхны нэг удаагийн "Gillette" сахлын хутга худалдаанд гарчээ.

Кинг С.Жиллетийн шинэ бүтээл гарсан эхний жил 51 бариул, 168 хутга зарагджээ. Жиллет үүргийн худалдаагаа тасралтгүй хийсээр байсан юм. Түүний "Gillette" пvvс ашигтай ажиллаж чадахгүй байсан учир Англид хөдөлмөр эрхлэхээр явж байсан удаатай. Гэсэн хэдий ч 1951 он гэхэд 70 сая ширхэг бүтээгдэхүүнийг борлуулж чадсан байна. Гэвч тэр зорьсондоо хүрч чадсан юм.

Өнөөдрийн монгол сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж