Нэргүй…Солиотой бичлэг, тархинд орсон үгсийн нийлүүлэмж

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Нэргүй…Солиотой бичлэг, тархинд орсон үгсийн нийлүүлэмж

Яагаад ч юм өнөөдөр блогоороо орсон чинь нэг л тийм уйтгартай санагдаад
явчихлаа. Нэг их гоё зүйл байхгүй. Тэгээд за байз гоё болгох зүйл бичдэг
ч юм билүү гээд бодсон чинь энэ толгой олгой болжээ хөөрхий. Юу ч орж
ирдэггүй шүү. Яах ч ёстой юм бүү мэд. Бодвол мэргэн санаа орж ирэхээр л
гоё юм бичиж блогоо гоё болгох ёстой юм болов уу. Яг ингэж биччихээд
утсаар хүнтэй ярчихаад сэдэвээ харсан чинь нэг тийм санаа төрчихлөө хэ
хэ. Нэргүй…

Нээрээ би яагаад нэргүй гэж нэрлэсэн юм болоо.
Нэргүй гэдэг үг чинь өөрөө бас нэгэн утга илэрхийлсэн тэр байхгүй гээд
байгаа зүйлийг орлуулсан зүйл мөн байх. Би санаж байна даа нэг кинон
дээр нэг хар арьстан нөхөр гутал барьчихаад хөөе энэ гутлыг яагаад гутал
гэж нэрлэсэн юм бэ гээд нэг нөхрөөс асуудаг хэсгийг. Тэгсэн нөгөөх нь
яахав дээ гутал болохоор л гутал гэсэн байхгүй юу гэж хэ хэ. Ийгээд
бодохоор энэ бичлэг нэргүй болохоор л нэргүй гэж нэрлэсэн болж таарах
гээд байна хэ хэ. Шал тэнэг юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж