
Эхний ангийн зураг авалт дууссан байсан учраас 3D-гээр хүргэх боломжгүй болсон бөгөөд дараагийн ангийг жинхэнэ өндөр чанарын 3D-гээр үзэгчдэдээ хүргэнэ гэдгээ Warner Bros амалсан байна. Harry Poter-ын цуврал кино нийтдээ 5,4 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа ба төгсгөлийн анги нь өмнөх ангиудын амжилтаа эвдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
Сүүлийн үед киноны зураг авалтаа зориуллатын 3D камераар хийгээгүй байж, хэдхэн тусгай эффект нэмсэнээр 3D хэмээн үзэгчдийг төөрөгдүүлж байгаа зүйл гарч байгаа. Энэхүү зүйлд кино мэргэжилтнүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа ба чанаргүй 3D-г үзэгчдэд хүргэхгүй байх талаар анхаарлаа хандуулж байгаа аж.
Н.Наран