Дурсамж болсон дурьдатгал

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Дурсамж болсон дурьдатгал

МИНИЙ БИЧСЭН 
РАДИО ХӨРӨГ

Эхлэл хөгжим:

Эм: “ Дурсамж болон үлдсэн дурьдатгал ”

Хөгжим:

Эм: Хэзээд аминч хүйн холбоо хамт байхдаа л жаргалтай

Хэзээ ч эргэхгүй хүний амьдрал
амьсгалж байхдаа л бүтэн. Энэ мөртийн утгыг би анх оюутан болсон жилийн
хуучдаар л ойлгосон юм. Өөрөөр хэлбэл эмээгээ цагаан сүүгээр үдүүлж, орчлонгоос
үүрд одоход л ухаарсан.

Шүлэг мэт зарим үед толгой
холбоод хэлчихдэг байсан цөөхөн хэдэн ёж үгс нь хичнээн гүн гүнзгий утга агуулсан
байдгийг, хожим ухаж ойлгосон нэг нь дурсаж байхаас харвал миний эмээ ч
бууралхан өдрүүдийн цаглашгүй эрдэнэ байсан бололтой. Уран цэцэн үгсийг цагаа
олж унагадаг буурлын минь алдар гэвэл Балжинням. Бүр тодруулбал Сэцэн овогт
Жамцын Балжинням. Сэцэн гэгч ургийн тодотголоос харахад л дээрх магтаалын учиг
тайлагдах бизээ. Хорин нэгэн оны хувьсгалт донсолгооны жил намрын эхэн сард
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Төврөг уулын бэлд Жамц гэгч аавын ууган охин
болон мэндэлсэн түүхтэй. Хожимоо ээжийг нь Хандсүрэн гэдэг байсан гэж дуулдсан.
Дуулдсан гэхийн учир нь эргэж буцахын жамаар энэ ертөнцөөс одсон болохоор өөрөө
ч сайн мэддэггүй байсан юм билээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж