Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцжээ

Уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах талаар “Алтан эрин” клубээс өнгөрөгч бямба гаригт семинар зохион байгуулжээ. Семинарт Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын төлөөллүүд оролцсон юм. Дэлхий дахинд аюулын харанга дэлдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, айдас түгшүүргүй амар амгалан амьдралын төлөө өнөөдрөөс эхлэн тэмцэхийг эх дэлхий бидэнд санууллаа хэмээн “Алтан эрин” клубийнхэн хэлж байсан. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр 390ппм хүрээд байгаа аж. Ппм гэдэг нь parts per million буюу агаар мандал дахь бусад молекулын тоог сая гэж үзвэл нүүрстөрөгчийн давхар ислийн тоо хэмжээ саяд хэд байна вэ гэдгийг харуулж буй тоон үзүүлэлт аж. Дэлхийд стандарт нь 275 ппм нүүрстөрөгч байх ёстой. Гэтэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт 390ппм хүрсэнээр БНХАУ-ын Сичуонд хөрсний гулгалт болæ  1500 гаруй хүн амиа алдаж, Ïакистанд үер болж олон мянган иргэн амиа алдсан бол Монголд цөлжилтийн аюул нүүрлээд байгаа юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, энгийн хэрэглээнд шилжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн семинарт оролцогч залуус уриалсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж