Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жин болох +91 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Д.Идэрбат аваргын төлөөх тулаанаа ОХУ-ын тамирчин Арсланбек Махмудовтой хийж, 5:1 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Улаанбаатар хотноо зургаа хоног үргэлжилсэн оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.
С.Цэлмэг