С.В.Новожиловын автомашиныг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

С.В.Новожиловын автомашиныг эрэн сурвалжилж байна

Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч сард шүүх хурал нь товлогдсон “Транс” банкны дэд захирал асан С.В.Новожилов шүүх ажиллагаанаас оргосон талаархи мэдээлэл сонин хэвлэлээр олонтай гарсан. Түүнийг хил гаалиар гарсан гэх албан бус мэдээ ч бий.  Бас нэг эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн С.В.Новожиловын хувийн хэрэгцээнд унаж байсан автомашин нь ч өнөөг хүртэл олдоогүй тул  Замын цагдаагийн газраас  эрэн сурвалжилж байгаа аж. Шүүх ажиллагаанаас оргон зайлсан “Транс” банкны экс дэд захирлыг Нийслэлийн прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон түүний харьяа хилийн боомтууд, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагаас түүнийг улсын хилээр оргон зайлсан эсэхэд өөрсдийн мөрдлөгө шалгалт  хийж  улмаар  хуурамч паспорт ашиглан хилээр гарсан гэх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.  Тиймээс түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хаа нэгтээ оргоносон  гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж. Дашрамд дуулгахад С.В.Новожилов нь “Транс” банкны захирлаар ажиллаж байхдаа 400 сая төгрөг завшсан гэх хэрэгт сэжигтээр татагдсан юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж