Солонгос, Европ чөлөөт худалдаа хийдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Солонгос, Европ чөлөөт худалдаа хийдэг болно

Өмнөд Солонгос болон Европын холбоо тун саяхан чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийн дагуу Өмнөд Солонгосоос Европын холбоонд экспортолж байгаа авто машины сэлбэг, радио холбооны сэлбэг, хөргөгч зэрэг бүтээгдэхүүн нь гаалийн татвараас чөлөөлөгдөж, Европын вино, авто машины сэлбэг болон хөргөгч зэрэг нь гаалийн татваргүйгээр Өмнөд Солонгосын захад орж болох юм байна.

Хэлэлцээрийг Өмнөд Солонгос болон Европын холбооны парламент батлан зөвшөөрсний дараа ирэх жилийн долдугаар сарын 1-ний өдөр түр хүчин төгөлдөр болж, Европын холбооны гишүүн орнууд дотооддоо батлан зөвшөөрсний дараа албан ёсоор хүчин төгөлдөр болох гэнэ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж