Онц хэрцгий гэмт этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Онц хэрцгий гэмт этгээдийг баривчилжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт онц хэрцгийгээр хүний амь нас бүрэлгэж хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгалан өртөөнөөс өчигдөр шөнө баривчилсан байна. Сэжигтэн этгээд 20  настай эрэгтэй Н бөгөөд энэ сарын 8-ны шөнө гурван хүний амь насанд халдсан ноцтой хэрэг үйлдсэн юм. Тодруулбал сэжигтэн этгээд  Хэрлэн сумын хойд хэсэгт байрлах Баянмөнхийн гудамжанд 60 гаруй насны эрэгтэйг  хэд хэдэн удаа хутгалж амь насыг нь хохироосон.  Улмаар хохирогчийн охин 27 настай эмэгтэйг хүчирхийлж нэлээд олон удаа хутгалсан байна. Эх сурвалжийн мэдээллээр  гэмт этгээд бага насны хүүхдэд  халдсан хэрэг ч үйлдсэн аж. Эл  онц хэрцгий хэрэг гарсан даруй Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж гэмт этгээдийг  баривчилсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж