
Хүн ам, орон сууцны тооллогын улсын комисс гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаа (тооллогын үед зургаан сар хүрээгүй байгаа боловч цаашид зургаан сараас дээш хугацаагаар оршин суух) Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолох маягтыг Хүн ам, орон сууцны тооллогын веб (www.toollogo2010.mn) хуудсанд байршуулсан байна. Гадаадад оршин суугаа иргэд дараах үзүүлэлтийг нөхөж, интернэтээр тоологдох аж.
Үүнд,
• Эцэг/эхийн нэр, өөрийн нэр;
• Өрхийн тэргүүлэгчийн хамаарал; (гадаадад өрхөөрөө амьдарч байгаа тохиолдолд тухайн өрхийн гишүүд өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох)
• Хүйс;
• Нас;
• Гадаадад явсан зорилго;
• Гадаадад оршин суугаа хугацаа;
• Яс үндэс;
• Төрсөн газар;
• Боловсролын түвшин;
• Гэрлэлтийн байдал;
• Хөдөлмөр эрхлэлтийн байдал;
• Монголд байнга оршин сууж байсан аймаг/ нийслэл, сум/ дүүрэг зэрэг мэдээллүүдийг бөглөх ёстой юм.