Хотын захирагчид нэр дэвшигчид нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Хотын захирагчид нэр дэвшигчид нэрлэгдэв

Дмитрий Медведев. Фото: ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

“Нэгдмэл Орос” нам Москва хотын захирагчаар томилуулах дөрвөн хүний нэрийг Дмитрий Медведевт өргөн барьсан байна. Тэдний жагсаалтад Тээврийн яамны удирдагч  Игорь Левитин, ОХУ-ын Засгийн газрын тамгын газрын дарга  Сергей Собянин, Нижегород мужийн захирагч бөгөөд өмнө нь Лужковын хамтран зүтгэгч бөгөөд Москвагийн дэд захирагч байсан Валерий Шанцев, ба Москва хотын дэд захирагчийн үүрэг гүйцэтгэгч Людмила Швецова нар оржээ.

Медведевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова ярихдаа ерөнхийлөгч дөрвөн нэр дэвшигчтэй уулзан ярилцсан гэв. Ерөнхийлөгч тэр дөрвийн хэн нь ч хотыг удирдаж чадна гэсэн итгэлтэй байна. Гэхдээ нэр дэвшигчдээс хуульд заасны дагуу 10 хоногийн дотор сонголтоо хийнэ гэж Медведев онцолсон ажээ.

Ерөнхийлөгч Дмитрий Медведев есдүгээр сарын 28-нд 18 жилийн турш хотыг толгойлсон Лужковыг огцруулснаас хойш хотын тэргүүний суудал хоосон байна. Лужковыг мэрээс зайлуулсан нь итгэл хүлээхээ больсон гэх шалтгаан байлаа. Лужковыг  огцруулахын өмнө төрийн мэдлийн бүх сувгаар шахуу хотын мэр асан ба түүний тойрон хүрээлэгчдийн тухай мэдээллийн компанийг явуулсан байлаа. Лужковыг зөвхөн түүний хяналтад байдаг ТВЦ хөтөлбөр л дэмжсэн юм.

Москва хотын захирагчийн үүргийг түр гүйцэтгэгчээр Лужковын эртний хамтран зүтгэгч, Москва хотын дэд мэр Владимир Ресин томилогдсон байгаа. Ресин хэд хэдэн цуутай шийдвэр гаргаад байна. Тэрээр ажилдаа оронгуут Кремлийн ханын дэргэд музей байгуулахыг зогсоож, Москвагийн Хойд захиргааны дүүргийн удирдлагаас Олег Митволийг халав. Мөн Церетелийн дуулиантай баримлаас хотыг салгана гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж