Хелмслийн байшин 90 саяар үнээ бууруулан зарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Хелмслийн байшин 90 саяар үнээ бууруулан зарагджээ

“Харамчийн хатан хаан”-ны байрыг 35 сая ам.доллараар зарсан байна. Леона Хелмслийн эдлэн 2008 онд 125 сая ам.доллараар зарагдахаар худалдаанд зарлагдсан байв.

Коннектикут мужийн Гринвич хот дахь Dunnellen Hall байгууламжийг хотын дотор 1918 онд босгосон бөгөөд 2000 кв/м талбайд нь 28 өрөө, есөн ил зуух, усан сан ба цахилгаан шат байдаг. Түүний харьяа 16 га талбайд зочдын хэд хэдэн коттеж, хоёр бассейн ба хүрхрээ бүхий цөөрөм бий.

Хелмсли 1983 онд Dunnellen Hall байрыг 11 сая ам.доллараар худалдан авсан байв. Түүнийг нас барсны дараа байгууламжийг зарахаар 2008 онд зарласан ба анхны үнийг нь 95 сая доллар хүртэл бууруулсан ба өнгөрсөн жил үнийг 75 сая, саяхан 55 сая хүртэл бууруулаад ч худалдан авагч олдохгүй байв.

Леона 1972 онд Нью-Йоркийн томоохон үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, тэрбумтан Гарри Хелмслитай гэрлэсний дараа тэд хамтран бизнесээ хийх болсон юм. АНУ-д Хелмсли татвараас зугтах дуулианд орооцолдож байснаас “Харамчийн хатан хаан” хочтой болсон гэдэг. Гринвич дэх байр нь 1989 онд бас л татварын дуулианд орсон байлаа. Тэр үед эдлэн газартаа татвараас бултуулсан мөнгөөр засвар хийлгэсэн  гэж Хелмслийг буруутгасан байв. Тэр эмэгтэй буруутан болж бүтэн хагас жил шоронд суугаад гарсан байлаа. Хелмсли 2007 онд нас барсан ба хөрөнгийнхөө ихэнхийг тэрээр өөрийн бий болгосон буяны сандаа гэрээсэлсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж