Metro Goldwyn Mayer дампууралд бэлтгэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Metro Goldwyn Mayer дампууралд бэлтгэж эхлэв

Фото ©AFP

Холливудын  Metro Goldwyn Mayer (MGM) кинокомпани өөрийн зээлдүүлэгч нартай дампуурал зарлах төлөвлөөг зөвшилцөхөөр үйл ажиллагааг эхлүүлж байна.  MGM компанийн өр одоо дөрвөн тэрбум ам.доллар болжээ.

Дампуурлын тухай АНУ-ын хуулийн 11 дүгээр зүйл ангид хувийн хөрөнгийн ямар ч корпораци ба үйлдвэр дампуурлаа зарлан түүний хүрээнд өөрчлөлтөө хийж болохыг зааж өгсөн байна.

Өөрчлөлт хийхийн тулд MGM өөрийн 100 гаруй зээлдэгчийн дэмжлэгийг авсан байх ёстой. Төлөвлөснөөр компанийн хувьцааны 95 хувь нь зээлдэгч нарт очно. Үлдсэн таван хувийг нь MGM-ийг эзэмшигч  Spyglass Entertainment  эзэмших юм байна.

BBC News мэдээлснээр, зээлдэгчид төлөвлөгөөг аравдугаар сарын 22 гэхэд авч үзнэ. Арваннэгдүгээр зүйлд нь дампуурлын үеэр компани үйл ажиллагаа явуулна гэж заасан байв.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард санхүүгийн хүндрэлийн улмаас  MGM худалдан авагчийг хайж байгаа нь тодорхой болсон ба компани зээлдэгч нарт 3,7 тэрбум ам.долларын өртэй байлаа. Өнгөрсөн сард Энэтхэгийн  Sahara India Pariwar компани Америкийн кино урланг 2,4 тэрбумаар авах төлөвлөгөөтэйг мэдээлсэн байв. Гэвч MGM тэр наймаанаас татгалзсан юм.

Metro Goldwyn Mayer кино компани “Салхинд туугдагсад”, “Озын орны ид шидтэн”, Бороон дор дуулагчид” зэрэг нэртэй кино хийсэн юм. Кино урлан Британийн тагнуулч Жеймс Бонд ба "Том ба Жерри" гэх зурмал киноны эрхийг эзэмшдэг. Өнгөрсөн оны байдлаар MGM-д 205 "Оскар" шагнал байсны дотор 15 нь шилдэг киноны төлөө байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж