Жараас дээш настанд хүүхэд үрчлүүлэхгүй гэснийг түдгэлзүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Жараас дээш настанд хүүхэд үрчлүүлэхгүй гэснийг түдгэлзүүлэхээр болжээ

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дунд суудлаараа хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.
Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд” гэж онцлон заасан нь Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”; мөн хуулийн арванесдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хуралдаанаас гаргажээ.

Дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “60-аас дээш настай” гэснийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасныг үндэслэн энэ гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж