Япон эдийн засгаа 62 тэрбум доллараар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Япон эдийн засгаа 62 тэрбум доллараар дэмжинэ

Японы Засгийн газар хямралын эсрэг 5,1 триллион иенийн (62 тэрбум ам.доллар) багц арга хэмжээ авахаар шийдсэн байна. Үүний зорилго нь эдийн засгийн өсөлт ба жижиг бизнесийг дэмжихэд чиглэгджээ. Энэ тухай Bloomberg мэдээлжээ.

Бүс нутаг ба жижиг бизнест нийт хөрөнгө оруулалтаас 3,1 триллион иен очно. Төлөвлөгөөний үлдсэн хэсэг нь гадаад төслүүдэд зарцуулагдах бөгөөд Японы Засгийн газар иенийн өндөр ханшны нэмэхийг ашиглаад бараа бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авах хүсэлтэй байгаа юм.

Багцад ховор металлын шинэ эх сурвалжийг хайхад хэмжээг нь хэлээгүй хөрөнгө оруулалт орсон байна. Япон 2010 оноос уг зах зээлийн монополь Хятадаас тэр элементүүдийг нийлүүлэхэд саадтай учирсан байв.

Засгийн газрын санал парламентын дэмжлэг авах ёстой бөгөөд парламентын доод танхимд ерөнхий сайд Наото Канын тал олонхи бол дээд танхимд нь сөрөг хүчин олонхи юм.

Засгийн газрын дүгнэлтээр дэмжих төлөвлөгөө нь Японы эдийн засгийн өсөлтийг 0,6 хувийн пункт болтол хурдасгах учиртай ажээ. Төлөвлөгөөний дагуу 400-500 мянган шинэ ажлын байр бий болох ёстой.

Япон улс 2009-2010 онуудад нэлээд хүчтэй эдийн засгийн хямралд байлаа. Оны эхний гурван улирлын өсөлтийн дараа 10-12 дугаар саруудад тус орны эдийн засаг унана гэсэн хүлээлт байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж