Баден-Вюртембергийнерөнхий сайдад гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Баден-Вюртембергийнерөнхий сайдад гомдол гаргав

Дитрих Вагнер. Фото ©AFP

Немецкий инженер, 66 настай Дитрих Вагнер (Dietrich Wagner)Штутгардын шинэ төмөр замын буудал бариулахын эсрэг жагсаалд оролцон түүнийг хөөн тараах үеэр нүдэндээ ноцтой шарх авч хараагаа алдаад, Бадена-Вюртембергийн ерөнхий сайд Штефан Маппусийн эсрэг гомдол гаргажээ. Эрхтэн гэмтээсэн хариуцлагыг ерөнхий сайдаас инженер нэхсэн гэж Spiegel мэдээлэв.

Вагнерын нүдэндээ гэмтэл авч хацраар нь цус нь урсаж байгаа зураг дэлхийн хэвлэлээр тархсан байна. Ирээдүйн буудал барихын тулд Шилтгээний цэцэрлэгийн олон жилийн настай мод огтлохыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг цагдаа нар хэрхэн зэрлэг хандсаны гэрч нь тэр зураг боллоо хэмээн  Spiegel дэмдэглэв.

Stern сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэр зөвхөн усан бууны шүршилтэд орсон сурагч нарт туслах гээд цагдаа нарт гараараа  зогсоох дохио өгсөн гэнэ. Яг энэ үеэр усны шүршилт Дитрихийн нүүрэнд туссан байна. Түүний зовхи урагдаж нэг нүднийх нь ухархай гэмтэн нүдний бүрхүүл нь задарчээ. Мөн хүүхэн хараа нь гэмтсэн учир түүнийг хиймлээр орлуулах болсон гэнэ. Вагнерт хараа орох эсэх нь тодорхойгүй.

Цагдаа нар жагсагчдын зүгээс сөргөлдөөнийг даамжруулсан гээд тэдний зүг ямар нэгэн зүйл шидэж байгаа Вагнертай адилхан хүний бичлэгийг харуулсан байна.

Энэ жагсаалыг хөөн тараах үеэр 130-400 хүн элдэв гэмтэл авсан байлаа. Цагдаа нар чинжүүгийн хий хэрэглэсэн учир олон хүн нүдний өрөвсөлтэйгөөр эмнэлэгт хандсан байв.

Эрх баригчид ба цагдаагийн ажиллагааг эсэргүүцсэн хамгийн сүүлчийн жагсаалд 55 мянган хүн оролцож мөн орон нутгийн парламент ландтагийг шинээр сонгуулах талаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Баден-Вюртембергийн эрх баригчид ба эсэргүүцэгчдийн хоорондын зөрөлдөөний зуучлагчаар Христийн ардчилсан холбооны еранхий нарийн бичгийн дарга наян настай  Хайнер Гайслер (Heiner Geissler) ажиллан тэрээр эрх баригчид газар доорхи шинэ буудлыг бариулахаа зогсоосон гэж мэдэгдэв. Гэвч мужийн ерөнхий сайд  Штефан Маппус ба Deutsche Bahn-ы тэргүүн нар байгууламжийг зогсооно гэсэн амлалт өгөөгүй гэжээ. Харин тэд хуучин вокзалын баруун хэсгийг буулгахаа түр зогсоосон байна.

Гэтэл эрх баригчид энэ сарын нэгэнд эхэлсэн мод огтлох ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Эдгээр олон настай моднууд ховор амьтадын үүр учраас Deutsche Bahn концерны удирдлага цог хорхой ба хээрийн хулганыг хамгаалах төлөвлөгөөг нэн түрүүнд танилцуулах ёстой болжээ. Үүнийг биелүүлэхгүй бол Deutsche Bahn 250 мянган евроны торгууль төлөх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж