Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 10

Аравдугаар сарын 10-ны баяр

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр

Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэлхийн өдөр (World Mental Health Day) Сэтгэл зүйн эрүүл мэндийн холбооны (World Federation for Mental Health) санаачилгаар 1992 оноос эхлэн дэлхийд тэмдэглэгдэх болжээ. Олон улсын сэтгүүл зүйн сэдвийн сэтгүүл гарч, Засгийн газрын бүтцийн байгууллага ба эрүүл мэндийн байгууллагуудад явуулж олон улсын хөдөлгөөнд оролцохыг уриалдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдгөө сэтгэл мэдрэлийн өвчнөөр 450 сая хүн өвчилсөн байгаад анхаарлаа хандуулахыг уриалж байна. Барууны орнуудад долоон хүн бүрийн нэг нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг ба архинд донтой. Энэ өдрийн гол зорилго нь Альцгеймерын өвчин, сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг, хар тамхины хамаарал, унах өвчин ба ухаан дутагдал зэргийн эсрэг тэмцэхэд чиглэгддэг.

Фижи улсын тусгаар тогтнолын өдөр
Бие даасан ардчилсан Фижи 1970 онд тусгаар тогтнолоо авсан байна. Ольтригийн Вити нэрийг европчууд гажуудуулан дуудсанаас Фижи гэсэн нэртэй болжээ. Ольтригийн 330 арлаас зөвхөн гуравны нэгэд нь хүн амьдардаг. Британийн хамтын нийгэмлэгийн хүрээнд тусгаар улс болсон ба II Елизавета төрийн тэргүүн нь байгаад 1987 онд бослого гарснаас хойш Фижи нь бүгд найрамдах улс болжээ.

Финляндын уран зохиолын өдөр
Финийн уран зохиолын өдөр  буюу орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Алексис Кивийн төрсөн өдрийг (Aleksis Kivi"s Day, Finnish Literature Day) Финляндад тэмдэглэж байна. Алексис Киви (Aleksis Kivi)  бол түүний уран зохиолын нэр ба жинхнээр түүнийг Алексис Стенвелл (Aleksis Stenvall) (1834—1872) гэдэг ба үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч юм. Зохиогчийн гол бүтээл Seitsemдn veljestд (Долоон ах дүү, 1870) роман финийн уран зохиолын сонгодог нь болсон ба олон хэлнээ хөрвүүлэгджээ.

 Өдрийн ишлэл

“Зөгнөлт зохиолын зорилго нь зугаацуулаад сургахад оршино”
(Эрдэмтэн, зөгнөлт зохиолч В.А. Обручев 1863 оны аравдугаар сарын 10-нд төржээ)

Владимир Афанасьевич Обручев. Фото: "Вокруг света", 1947 он
Владимир Афанасьевич Обручев 1863 оны аравдугаар сарын 10-нд Тверийн губернийн Клепенино тосгонд төрж, 1956 оны зургадугаар сарын 19-нд Москва хотноо нас баржээ. Геологч ба газар зүйч, Төв Ази, Зүүн Сибирийн судалсан хүн бөгөөд  "Плутония" ба "Санниковын газар" гэсэн зөгнөл романуудыг бичсэн нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байлаа. Түүний нэрээр дэлхийн газрын зурагт газар зүйн 20 орчим байгууламж ба эрдэс бодис обручевит нэрлэгджээ.

Үйл явдал

Эстонийг Орост нэгтгэв

1710 он: Эстляндын рыцарийн вант улс ба Таллин хот буун өгснөөр бүх Эстонийг Оросын эзэнт гүрэнд нэгтгэжээ.

Хаант засгийг халсан хувьсгал гарав

1911 он: Хятадын Учан хотын цэргийн ангийн бослогоор хаант засаглалыг унагасан Хятадын Синьхайгийн хувьсгал эхэлжээ.

Москвагийн гэрээ хүчин төгөлдөр болов

1963 он: 
Цөмийн зэвсгийн туршилтыг агаар мандал, сансарт болон усан дор туршихыг хориглосон 1963 оны наймдугаар сарын 5-нд ЗХУ, АНУ, Их Британийн төлөөлөгчдийн гарын үсэг зурсан Москвагийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж