Мишель Уильямс Монрогийн дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Мишель Уильямс Монрогийн дүрд тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Бөгтөр уул” киногоор олны танил болж, Оскарын шагналд нэр дэвшиж байсан жүжигчин Мишель Уильямс секс бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн дүрд тоглохоор болжээ. "My Week with Marilyn" нэртэй уг киноны үйл явдал нь жүжигчин бүсгүйн "The Prince and the Showgirl" нэртэй кинонд тоглож буй долоо хоногийн амьдралыг тусган харуулах аж.  Энэ кино нь нас бараад 40 жил болж байгаа ч дэлхийн хамгийн секси эмэгтэйгээр нэрлэгдсээр байгаа гайхалтай эмэгтэйн амьдралын тухай энэ онд хийгдэж буй хоёр дахь кино болж байна. Эхнийх нь “Blonde” нэртэй кино ба энэ киноны гол дүрд Австралийн жүжигчин Наоми Уоттс тоглож байгаа билээ.

    Тус кинонд Британийн жүжигчин Дерек Якоби, залуу жүжигчин Доминик Күүпер, Эмма Уотсон нар тоглож байгаа ба найруулагчаар Саймон Кертис ажиллаж байгаа юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж