Монголд хөрөнгө оруулагчид Хонконгт уулзалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулагчид Хонконгт уулзалдана

Монголын “Уул уурхайн хөрөнгө оруулалт-2010” хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт маргааш Хонконгод эхэлнэ. Чуулга уулзалт гурван өдрийн турш үргэлжлэх ба Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, хандлага, чиглэлийн талаар олон улсын хөрөнгө оруулагчид ярилцах юм. Монголыг төлөөлж хэд хэдэн өндөр албан тушаалтнууд тус хурлыг зориод буй. Тухайлбал, Монголын Засгийн газрын төлөөлөгчид, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг хүмүүс оролцож байна.

Уулзалтын ивээн тэтгэгчээр “Хаан банк”,  “Mongolia Development Resources”, “Renaissance Capital”, “South Gobi Resources” зэрэг компаниуд ажиллаж байна.

Нэмж дуулгахад, “Mongolia Development Resources” нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол “Renaissance Capital” нь саяхан  Улаанбаатарт болж өнгөрсөн Монголын хөрөнгийн зах зээлийн бага хурлыг Лондонгийн Хөрөнгийн биржтэй  хамтран зохион байгуулсан компани юм. 

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж