Үнэт цаасны талаарх сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны талаарх сургалт эхэллээ

Монголын Хөрөнгийн биржийн сургалтын төвөөс үнэт цаасны зах зээл сонирхогч, судлаачдад зориулан анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг байнга зохион байгуулдаг. Энэ жилийн 40 дэх удаагийн сургалт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн ба сургалтад 20 гаруй иргэн хамрагдаж байна.

Сургалтаар Үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголтыг онол, практик хослуулан СЗХ болон МХБ-ийн мэргэжилтнүүд хичээл заадаг юм. Тухайлбал сургалтад хамрагдагсдыг үнэт цаасны арилжааны туршилтын программ дээр өөрийн биеэр “дилер” хийж үзэх боломжийг олгодог ба энэ чиглэлээр цаашид ажиллах, үнэт цаасны арилжаанд оролцож шинэ тутам хөгжиж буй зах зээлээс ашиг олох сонирхолтой хүмүүст мэдлэг олгодог ажээ.

Мөн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо, “Би Ди Сек” компанитай хамтран долоо хоног бүрийн бямба гаригт үнэгүй сургалт зохион байгуулж байна. Уг сургалтаар, Хөрөнгө оруулалт гэж юу вэ, хөрөнгө оруулалтын үндсэн ойлголт болон хөрөнгийн зах зээлийн бүтэц, оролцогчид, хувьцаа түүний ойлголт зэрэг сэдвүүдээр мэргэжлийн хүмүүс хичээл заадаг аж.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж