Тэргүүн Шадар сайд эмчилгээ хийлгэхээр гадаад руу явж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Тэргүүн Шадар сайд эмчилгээ хийлгэхээр гадаад руу явж магадгүй

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн буюу ням гаригт салхинд гарч,  тэшүүрээр гулгаж байхдаа унаж, хөлөө бэртээсэн байна. Эмч нарын оношлосноор хөлийнхөө тойгоны хэсгээр бэртэл авч, цууралт үүссэн аж. Одоо Н.Алтанхуяг сайд Клиникийн II эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа бөгөөд өчигдөр хуралдсан эмч нарын зөвлөгөөний хурлаас гадаадад дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Тэргүүн шадар сайд ойрын үед хөлнийхээ бэртлийг эмчлүүлэхээр гадаад улсыг зорьж магадгүй боллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж