
Өдгөө 42 настай Америкийн кантри дуучин Kenny Chesney нь нийтдээ 16 цомог гаргасан ба үүнээс 14 нь хамгийн олон хувь борлогдсон алтан цомгоор нэрлэгдэж байсан юм. Мөн түүний 30 гаруй сингл нь Billboard-ын шилдэг кантри дууны жагсаалтыг тэргүүлж байсан түүхтэй. Харин шинэ цомог дээрээ өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж эхэлсэн ба есдүгээр сарын 28-нд худалдаанд гаргасан юм. Удаан хүлээсэн фэнүүд нь шинэ цомгийг өндрөөр үнэлж байгаа ба шилдэг кантри цомгийн жагсаалтыг мөн тэргүүлээд байна.
Н.Наран