Katy Perry гутлын коллекци гаргана

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Katy Perry гутлын коллекци гаргана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед нэр алдартай хүмүүс өөрийн нэрийн брэндтэй болж, загварын ертөнцөд хүч түрэн орж ирцгээх болсон. Энэхүү шинэ моодноос дуучин Katy Perry хоцорхыг хүсээгүй бололтой. Тэрбээр тун удахгүй гутлын коллекци гаргахаар болсоноо зарлажээ. Туршлагатай загвар зохион бүтээгч  Steve Madden дуучинтай хамтран ажиллах ба өөрсдийн бүтээлээ охид бүсгүйчүүдийн сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байгаа аж.

    Мөн дуучин бүсгүй хөгжмийн "Firework" нэртэй шинэхэн синглээ гаргаад байгаа. Энэхүү дууныхаа үгийг тэрбээр ихэд онцолж байгаа. Дуучин Katy Perry удахгүй гарах шинэ цомог нь дан хайрын дуунаас бүрдэж буй тухай мэдэгджээ. Найз залуу Russell Brand нь энэхүү санааг гаргасан ба эдгээр дуунууд нь тэдний хайр сэтгэлийн илэрхийлэл болох аж. Тэрбээр “Би өмнө нь хайрын дуу дуулж байсан. Гэхдээ дандаа л үнэнч хайраа хүлээж буй тухай дуунууд. Харин шинэ цомогт маань орсон дуунууд бол гал халуунаар дурлалцаж, хайрыг амталж буй аз жаргалаар дүүрэн дуунууд байх болно” хэмээн хэлсэн байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж