Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ сарын 4-8-ны өдрүүдэд үнэт цаасны арилжааг таван удаа болж, 35 копанийн 2.8 сая ширхэг хувьцааг 3.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.

Топ-20 индекс 13087.88 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 107.18 нэгжээр буюу 0.8 хувь өссөн үзүүлэлт юм. Индексийн сагсад багтах Шивээ овоо /10.6 хувь/, Монгол шилтгээн /15.0 хувь/, Гермес центр /2.2 хувь/, Говь /1.8 хувь/, АПУ /1.8 хувь/, Мах импекс /3.8 хувь/, Баянгол ЗБ /2.9 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 19.4 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувь өсч, нэг их наяд 182.2 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Оллоо /21.3 хувь/, Ээрмэл /15.3 хувь/, Монгол шилтгээн /15.0 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Нако түлш /13.5 хувь/, Атар өргөө /11.1 хувь/, Алмаас /9.1 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд  Монголиа девелопмент ресорсес /1,953.3 мянган ширхэг/, Би Ди Сек /265.5 мянган ширхэг/, Хөх ган /224.4 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Монголиа девелопмент ресорсес /2.3 тэрбум/, Би Ди Сек /650.5 сая төгрөг/, Шарын гол /148.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж