Залгамжлагчын тухай баталсан яриа гарав

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Залгамжлагчын тухай баталсан яриа гарав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хойд Солонгосын өндөр тушаалтан хэвлэлээр дэгдэж байгаа Ким Чен Ирийн бага хүү тус орны эрхийг эцгээсээ залгамжлан авна гэсэн  таамаглалыг батлан хэлсэн тухай Associated Press дамжуулжээ.

    Ким Чон Ын Хойд Солонгосын шинэ удирдагч болно гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, БНАСАУ-ын Ардын  дээд хурлын дэд дарга Ян Хен Соп мэдээлэв. Түүнийг яриаг Пхеньяны APTN телевиз дамжуулсан байна.

    Барууны хэвлэл мэдээлэл Ким Чон Ыныг Хойд Солонгосын удирдлагад гарч ирсний дараа түүнийг эцгийгээ залгамжлах хүн гэсэн яриа гарч түүнийг нь Пхеньян албан ёсоор “барууны сурталчилгаа” гэж байсан юм.

    Ким Чен Ирийн залгамжлагчын талаар ил тод хэлсэн Ян Хен Соп цуу яриаг баталсан Хойд Солонгосын албан ёсны анхны том тушаалтан болж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж