Британи эр асар их мөнгө хожив

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Британи эр асар их мөнгө хожив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
     Логотип Euromillions

    Их Британийн иргэн өнгөрсөн баасан гаригт Баруун европын орнуудад явагдсан Euromillions хонжворт сугалааны дүнг гаргах үеэр хамгийн том хожлыг авчээ. Британийн нутгийн Euromillions сугалааны оператор  Camelot компани тэр хүн 113 сая орчим фунт авна гэж мэдээлэв. Camelot-ийн мэдээгээр, энэ хонжвор Euromillions-ийн түүхэнд Их Британид ганцхан тасалбараар авсан хамгийн том мөнгө боллоо. Азтаны нэрийг зарлаагүй байна.

    Хожлын цэвэр мөнгө нь  129 818 431 евро гэж Agence France-Presse нэрлэв. Euromillions сугалааны өмнөх дээд амжилтыг 2009 онд испани эмэгтэй 126 сая евро авч тогтоосон гэж агентлаг тодруулсан байв.

    Euromillions хонжворт сугалаа нь Их Британи, Франц, Австри, Бельги, Люксембург, Ирланд, Португали ба Швейцарид явагдаж хэдэн арван сая хүн түүнд оролцдог.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж