Сарын дотор зорчих япон иргэд визгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Сарын дотор зорчих япон иргэд визгүй боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд нэг сарын хугацаатай зорчиход визээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээлснээр энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зорилготой аж.
Сүүлийн 10 жилийн судалгаанаас нэг жилд Японоос Монголд 12-14 мянган иргэн зорчдог юм байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Японы иргэдийг визээс чөлөөлсөн бөгөөд түүнд ахмад настан, Токиогоос виз авахад хүндрэлтэй хүмүүсийг хамруулсан аж.
Ингэснээр жуулчдын тоо 5000-аар нэмэгдэж 20 гаруй мянган хүн Монголд айлчилсан гэнэ. Нэг жуулчин 350 орчим ам.доллар Монголд зарцуулдаг гэсэн судалгааг Байгаль, орчин аялал жуулчлалын яам хийжээ. Нийтдээ13-14 сая ам.долларын орлогыг төсөвт оруулах бололцоотой гэж Гадаад харилцааны сайд мэдээлсэн байна.
                            Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж