Хамгийн баян нэр дэвшигчид

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Хамгийн баян нэр дэвшигчид

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Виктор Рашников. Фото: web-magnitogorsk.ru

    Оросын бүсийн парламентын сонгуулийн хамгийн баян нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргахад "Магнитогорский металлургический комбинат" хувь нийлүүлэгчдийн нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн дарга Виктор Рашников тэргүүллээ. Баячуудын жагсаалтыг Slon портал нэр дэвшигчдийн материалыг цуглуулаад гаргасан байна.

    Рашников 1994 оноос хойш гишүүн нь байгаа Челябинскийн думд нэр дэвшиж байна. “Магниткийн” металл боловсруулах үйлдвэрийн тэргүүн өнгөрсөн жилд нэг тэрбум рублийн орлоготой байсан ба Forbes энэ жил түүний хөрөнгийг 9,8 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

    Хоёрдугаар байрыг эзэлсэн Холбооны зөвлөлийн гишүүн "Русагро" ба "Авгур-эстейт" компанийн хамтран эзэмшигч Вадим Мошкович Белогород мужийн думын депутат болохоор нэрээ дэвшүүлсэн байв. Тэрээр 2009 онд 689,6 сая рублийн орлого олсон бөгөөд Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 600 сая ам.доллар гэсэн байлаа. Мошкович бусдаасаа илүү банкны хадгаламжтай ба түүний дансанд 415 сая рубль бий гэнэ.

     Гуравдугаарт, Нижегородын хотын думын гишүүн Олег Сорокин бичигдсэн ба түүний орлого өнгөрсөн жилд 589,7 сая рубль болжээ. Тэрээр нэр дэвшигч нар дундаас үл хөдлөх хөрөнгийн хамгийн том эзэмшигч. Түүний хөрөнгөд янз бүрийн байрны 115,5 мянган метр/кв талбай байдаг аж.

    Рашников, Мошкович ба Сорокин нар Нэгдмэл Орос намын гишүүд юм. Эрх баригч намын гишүүд энэ чансааны эхний 10 байрыг бараг тэр чигт нь авцгаав. Оренбургийн хотын зөвлөлийн депутатад нэр дэвшигч Петров л өнгөрсөн оны орлогоор 90 сая рубльтэй гэж наймдугаарт нь бичигдсэн бөгөөд тэрээр Шударга Оросыг төлөөлж байна.

    Бүс нутгийн сонгууль Орос даяар энэ сарын 10-ны өдөр явагдана. Шинжээчид сонгуульд “Нэгдмэл Орос” нам ялж “Шударга Орос” нам дараална гэж тооцож байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж