Америкийн талийгаач нар тусламжийн мөнгө авцгаажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Америкийн талийгаач нар тусламжийн мөнгө авцгаажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Америкийн эдийн засгийг сэргээх хуулийн (American Recovery and Reinvestment Act of 2009) дагуу Засгийн газраас олгосон нэг удаагийн нийгмийн тусламжийн бараг 20 сая ам.долларыг нас барагчдын хаягаар илгээсэн байлаа. Мөн хоригдлууд  ч 250 ам.долларын тусламжаа хүртжээ.

    Нийгмийн даатгалын албаны (Social Security Administration – SSA)  алдаа тус байгууллагын ерөнхий байцаагчийн шалгалтаар саяхан илрэв. Жишээлбэл 18 сая долларын нэг удаагийн нөхвөрийг 72 мянган нас барагчдад илгээсэн байлаа.
    Үүний зэрэгцээ 4,3 сая ам.долларыг авагчид нь шоронд хоригдож байгаа 17 000 хоригдлууд байна. Ерөнхий байцаагчийн тайланд тэмдэглэснээр нас барагчдыг бодвол тэр хоригдлууд хөтөлбөрт хамрагдсан байжээ. Тухайлбал ядуусын нөхвөрт байгаад саяхан шоронгийн хаалга татсан хүмүүст тэр нь хамааралтай байлаа.

    Хуулийг батлахдаа ийм байдал гарна гэдгийг тооцоогүй байсан конгрессменүүдийн буруугаар хөрөнгийг ийнхүү зарцуулалтаар бус зарлагджээ. Хуульд нас барагчдад өгсөн мөнгийг буцаан авах талаар хийж өгөөгүй байв. Үүнээс үүдэн нас барагчдад илгээсэн мөнгөнийхөө тал хувийг буцаан авч чадсангүй ажээ.

    "Энэ нь конгрессменүүдийн хариуцлагагүй, тэнэглэлийн ээлжит жишээ” гэж Охлахома мужийн Бүгд найрамдах намын сенатор Том Коберн (Tom Coburn) хэлэхдээ уг хуулийг баталсан ардчилагч нарын олонхийг дайруулсан санааг гаргалаа.

    Америкийн эдийн засгийг сэргээх хуулийн (American Recovery and Reinvestment Act of 2009) дагуу нөхвөр төлөх арга хэмжээг авсан ба 52 сая америкчууд нэг удаа 250 ам.долларын тусламж авсан байв. Хуулийн энэ заалтыг биелүүлэхэд нийтдээ 13 тэрбум ам.доллар зарсан байлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж