Нобелийн шагналтанг нэн даруй суллахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтанг нэн даруй суллахыг уриалжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Барак Обама 2009 оны Нобелийн шагнал авсны дараа. Фото ©AFP

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама аравдугаар сарын 8-нд Хятадын удирдлагад хандан энэ жилийн Нобелийн шагнал авсан хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог нэн даруй чөлөөлөхийг уриалжээ. Тэрээр өөрийн илгээлтэд хоригдож байгаа тэрслүү үзэлтэнг “эр зоригтон”, өөрийн үзэл бодлын төлөө эрх чөлөөгөө золиослогч”, “хүний эрх ба ардчиллын төлөө тэмцэгч” гэж нэрлэсэн байлаа.

    АНУ-ын ерөнхийлөгч 2009 оны Нобелийн энх тайвны шагналтан Обамагийн мэдэгдэлд Хятад эдийн засгийн хөгжил ба иргэдийн амьжиргааг сайжруулахад том амжилт олсныг тэмдэглээд Лю Сяобод Нобелийн шагнал олгож байгаа нь БНХАУ-д улс төрийн системийн шинэчлэл болон хүний эрхийн асуудал муу байгаагийн гэрч гэсэн байв. Associated Press тэмдэглэснээр Хятад Обамагийн мэдэгдэлд хариу өгөөгүй байна.

    Лю Сяобод шагнал гардуулах нь Нобелийн шагналын зарчмыг эвдэж байна, учир нь өөрийн орны хуулиар шийтгэгдсэн гэмт хэрэгтэн шагналтан боллоо гэж Хятад мэдэгдлээ. 

    Мэдээлж байгаагаар Хятадын удирдлага дипломат харилцаагаа муутгана гэж Норвегид занал хийсэн гэнэ. Учир нь Энх тайвны шагналтанг тодруулах хорооны таван гишүүн нь Норвегийн парламентаар сонгогддог юм.

    Нобелийн энх тайвны шагналыг Осло дахь Нобелийн хороо тэмдэглэн энэ аравдугаар сарын 8-нд Нобелийн энх тайвны 2010 оны шагналтнаар Лю Сяобог тодруулсан байна. “Хятад дахь хүний суурь эрхийн төлөө урт хугацааны хүчирхийллийн бус тэмцэл хийж байгаагийнх нь төлөө” гэсэн тодорхойлолтоор түүнд энэ шагналыг өгч байна. Одоо тэрээр 11 жилийн ял эдэлж байна. Сүүлчийн шийтгэлийг тэр "Харти-08" гэсэн нэг намын системийг өөрчлөх мөн тус улсад хүний эрхийг сахих 19 шаардлагатай тунхаг бичсэнийхээ төлөө авсан байв.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж