
Гэмт хэрэгтэнг хэргийн газрын ойролцоо ажиллаж байсан хоёр барилгачин барьсан тухай AFP мэдээлэв. CNN сувгийн мэдээгээр нэг ажилчин өөрийн ачааны машинаа жолоодон зэвсэглэсэн гэт хэрэгтнийг дайран унагасны дараа бусад ажилтнууд нь хүнийг барин хүлжээ.
Сургуулийн бүх хүүхдүүдийг тэндхийн цэцэрлэгт хүрээлэнд авчирсны дараа эцэг эх нь хүүхдүүдээ авцгаажээ.
Сэжигтний талаар тэр 41 настай, сэтгэцийн гажигтай байж магадгүй гэж мэдээлж байна. AFP мэдээлснээр түүнээс бензинтэй канистр, пропантай баллон ба сум хураажээ. Харин CNN мэдээлэхдээ сургуулийн дэргэдээс тэр этгээдийн машиныг олж, тэндээс пропантай сав болон гар буу олсон гэжээ.