Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Эр зориг ба зүрхлэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нобелийн хорооны дарга гартаа Лю Сяобогийн хөргийг барьжээ. Фото ©AFP

    Нобелийн энх тайвны шагналтнаар Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, тэрслүү үзэлтэн, 2009 онд төрийн байгууламжийг  унагахаар оролдсон гэх ялаар 11 жил хоригдох ял аваад шоронд сууж буй Лю Сяобо тодорлоо. Түүнд шагнал олгохоор Нобелийн хороо санал нэгтэй шийдсэн ба Хятад үүнд сэтгэл дундуур байж Ослогоос дамжуулагдаж байсан CNN сувгийн нэвтрүүлгийг нутагтаа тасалсан гэнэ.

    Хорин жилийн тэрслэл
    Лю Сяобогийн ил тод тэрслүү үйл ажиллагаа 1989 онд эхэлж, 33 настай Бээжингийн их сургуулийн уран зохиолын багш Тяньаньмэнийн талбайн үйл ажиллагаанд оролцжээ. Тэрээр эхлээд өлсгөлөнд оролцож, дараа нь эрх баригч нартай хэлэлцээр хийн цэргээр бүслэгдсэн талбайгаас эсэргүүцэл хийж байсан оюутнуудад тайвнаар гарч явах боломжийг шаардаж байлаа.
    Тэр цагаас хойш түүнд хүний эрхийн төлөө тэмцэхээс өөр үйл ажиллагаа байхгүй болсон юм.  Тяньаньмэнийн түүхийн төгсгөлийн дараа түүнийг баривчлан хоёр жил ял тулгалгүйгээр хорьсон байв. Харин эрх баригчид төрийн боловсролын байгууллагуудад багшлах мөн тэрээр ямар нэгэн бүтээлээс гадна уран зохиолын шүүмж ч хэвлүүлэхэд нь хориг тавьсан байв.
    Лю Сяобо 1989 оноос хойш шорон ба гэрийн хорионд ихэнх цагаа өнгөрүүлсэн  юм. Тяньаньмэнийн талбайн хэрэг явдалд оролцогсдыг чөлөөлөхийг уриалсан мөн дэглэмийн хөдөлмөрийн лагерийн засан хүмүүжүүлэх ажиллагааг шүүмжилсний төлөө тэрээр гурван жил хоригдох ялыг 1996 онд авч байсан юм. Шинэ зууны эхний арван жилийг бас л тэр хараа хяналтад өнгөрүүлж байгаад 2009 оны арванхоёрдугаар сард Лю 11 жилийн ял авчээ. Сүүлчийн шийтгэлийг тэр "Харти-08" гэсэн нэг намын системийг өөрчлөх мөн тус улсад хүний эрхийг сахих 19 шаардлагатай тунхаг бичсэнийхээ төлөө авсан байв.
     

    Лю Сяобог чөлөөлөхийг шаардсан Гонконгийн жагсагчид. Фото (c)AFP

    Баривчлагдаад удаагүй байхад нийтэд гарсан Хартийг бүтээгчийн нэг нь Лю. Уг баримтын дор Хятадын оюунлиг элитийн 300 төлөөлөгчид гарын үсгээ зурсан ба 10 гаруй мянган хүн уг баримтыг интернэтээр дэмжсэн байлаа. Шүүхийн шийдвэрийг АНУ, ЕХ-ны орнууд ба Их Британи шүүмжилсэн бөгөөд Хятадад ч Люг дэмжсэн арга хэмжээ болж байлаа. Гэсэн ч Лю Сяобогийн өмгөөлөгчид ялыг даван заалдаад бараагүй билээ.
    Гэрийн хоёр хорионы дундуур 2007 онд чөлөөтэй байхдаа Лю CNN сувагт ярилцлага өгч өөрийн тухай “ Дарангуйлагч дэглэмд амьдраад та шударга, хүндэтгэлтэй хүн байхыг хүсэн иргэдийн эрхийн төлөө тэмцэх хүсэлтэй бол бол ямар нэгэн хугацааг шоронд өнгөрөөнө гэдэгтээ бэлэн байх ёстой. Энд гомдол гаргах зүйл огт үгүй. Намайг баривчилсан хүмүүсийг ч би буруутгаж чадахгүй, тэд өөрөөр хөдлөх чадваргүй” гэж  хэлж байлаа.
    Яг үүнийг л  хүлцэнгүй, хүчирхийллийн бус аргаар эрх чөлөө ба эрхийн төлөө тэмцэл хийж байгааг нь Осло дахь Нобелийн хороо тэмдэглэн энэ аравдугаар сарын 8-нд Нобелийн энх тайвны 2010 оны шагналтнаар Лю Сяобог тодруулсан байна. “Хятад дахь хүний суурь эрхийн төлөө урт хугацааны хүчирхийллийн бус тэмцэл хийж байгаагийнх нь төлөө” гэсэн тодорхойлолтоор түүнд энэ шагналыг өгч байна.

    Санал нэгтэйгээр
    Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн нэрийг урьдчилан гаргадаггүй ч сүүлийн хоногуудад Лю Сяобогийн нэр Афганы хүний эрхийн төлөө тэмцэгч Сима Самар, “Иргэний оролцоо” гэх Оросын хорооны дарга Светлана Гуннушкина, ХБНГУ-ын канцлер асан  Гельмут Коль нарын хамт  хэвлэлээр ихээхэн яригдаж байлаа.

    Тухайлбал, Лю Сяобогийн нэрийг дэвшүүлэх санаачлагчдын хэсэгт  Далай Лам (1989 оны Нобелийн энх тайвны шагналтан), Өмнөд Африкийн шашны зүтгэлтэн  Десмонд Туту (1984 оны Нобелийн энх тайвны шагналтан) ба Чехийн ерөнхийлөгч асан зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч Вацлав Гавел нар орсон тухай бичсэн байв.

    Нобелийн шагнал – 2010
    Шагналын тухай мэдээнд Хятадын албан ёсны эрх баригчид таагүй хандан Лю Сяобо-д шагнал гардуулах нь алдаа болсон бөгөөд БНХАУ ба Норвегийн харилцаанд сөрөг нөлөөг үүсгэж байна гэжээ. Нэр дэвшигчийг зарлахаас хэсэг хугацааны өмнө Нобелийн хорооны дарга  Турбьер Ягланд хорооны шийдвэр “нэгэн хэвийн биш” гэхдээ санал нэгтэй гарна гэж ам гарсан байв.

    Хорооны шийдвэр зарлагдсаны Хятад дахин өөрийн байр суурийг илэрхийлэн Лю Сяобод шагнал гардуулах нь Нобелийн шагналын зарчмыг эвдэж байна учир нь өөрийн орны хуулиар шийтгэгдсэн гэмт хэрэгтэн шагналтан болж байна гэжээ.   CNN мэдээлэхдээ Ослод шагналтанг зарлаж байх ёслолын нэвтрүүлгийн дохиог Хятадад хаасан байсан гэжээ.

    Хоригдол болсон хүний эрхийн төлөө тэмцэгчийн эхнэр Лю Ся (Liu Xia) саяхны ярилцлагадаа Хятадын удирдлага нөхөрт нь шагнал олгуулахын эсрэг байгаа нь түүний  түүхэнд нэмэлт анхаарал хандуулахыг хүсэхгүй учраас гэж хэлсэн байв. Хятадын мэдээллийн талбарын бүтэц нь өөрийн онцлогоор байгуулагдсан байгаа учраас шүүгдсэн тэрслүү үзэлтний талаар Хятадаас илүүтэйгээр гадаадад сайн мэдэж байгаа юм. Гэсэн ч түүнд шагнал олгосноор байдлыг өөрчилж болох талтай. Ийм өндөр шагнал хүртэж байгаа анхны хятад хүн гэж үзэх юм бол. 
     
    Үүний зэрэгцээ улс төрийн хоригдлыг шууд дэмжсэн нь Хятадын Засгийн газрын эсрэг шүүмжлэл биш. Ийм зүрх зоригийг Нобелийн хороо эртнээс хийж байсангүй. Лю Сяобо-д шагнал олгож байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад өнгөрсөн жил олгосон шагналын авансаа зөвтгөх гэсэн эрмэлзлэл байх гэж хүссэн хүсээгүй бодогдох аж.

    Энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал эерэг үр дүнтэйг хэлэх ёстой. Лю Сяобогийн нэрээр Хятадын хүний эрхийн төлөө хөдөлгөөний олон жилийн үйл ажиллагааг үнэлсэн хэрэг болж байна. Шоронд байгаа 54 настай Лю өөрт нь ноогдсон сая еврог сайн санааны хэрэгтээ зарцуулж чадахгүйгээс гадна өөрийн ялалтын талаар дуулаагүй яваа байх. Харин энэ шагнал олголоо гээд шагналтны байдлыг хөнгөлж, түүнийг суллуулж чадахгүй нь харамсалтай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж