Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 9

Аравдугаар сарын 9-ний баяр

Солонгос бичгийн өдөр

Өмнөд Солонгосын Засгийн газар 1945 онд Солонгосын цагаан толгой бий болсны өдрийг (Hangul Proclamation Day) тэмдэглэх шийдвэр гаргаж төрийн ажилтнуудад амралтын өдөр бий болгожээ. Алс Дорнодын цагаан толгойн үсэг нь европчууд болон мэдэхгүй хүмүүст иероглифи гэж бодогддог биз. Үнэн хэрэгтээ бол хятад ханз л иероглифи ба тэр нь тухайн үедээ Зүүн Азийг дагуулсан боловч одоо Хятад, Япон хоёрт л үлджээ. Гэхдээ Японд үеийн үсгийн цагаан толгой бас гарсан байгаа. Солонгост ханж I зуунд нэвтрээд тэдний тусламжтайгаар нутгийн хэл яриагаа хэдэн зууны турш  тэмдэглэж иржээ. Цаг үеийн явцад ханзаар бичих нь хэт ээдрээтэй байсан учир V-VI зуунд үеийн цагаан толгой иду зохиогдсон байна. “Түшмэдүүдийн бичиг” гэх идуг эртний хятад номыг сайн мэдэх буддын шашны лам Вонхё иероглифийн үсгийг хялбарчлан зохиосон байна. Солонгос бичгийн дараагийн шинэчлэлийг Чосон овгийн дөрөв дэх захирагч агуу гэгдэх Сежон (1418-1450) хийлээ. Хаантан иероглифийн хялбарчилсан цагаан толгой нь энгийн хүмүүс тийм ч амар сурах зүйл биш гэж үзжээ. Хаантан эрдэмтэн Чон Ин Жигээр толгойлуулсан комисс байгуулсан ба тэд 1446 онд 28 үсэгтэй цагаан толгойг зохиосон байна. Өдгөө түүнээс 24 үсэг нь үлдсэн аж. “Ард түмэнд зориулагдсан зөв дуудах авлага” гэх Хунмин чоным ингэж үүсчээ.Шинэчлэлээр зөвтгөх үүднээс Сежон өөрийн гараар шинэ үсгээр “Ёнбиочхонг” (“Тэнгэрээр нисэх луунуудын дуулал”) гэдэг номыг бичсэн гэдэг. “Агуу эсвэл Солонгосын цагаан толгой” гэж 1912 оноос хойш нэрлэгдэх болсон хангыль үсгийн хөндлөн ба босоо зураас, цэг ба бөөрөнхий зураг нь цэвэр солонгос санаа гэнэ. Үсэг нь дараалан байрлахгүйгээр эгнээ үеүүдийг хятад ханжтай зэрэгцэхүйц болзолт шоонд байрлуулдаг. Эхний гийгүүлэгч, эгшиг, үгийн эцсийн гийгүүлэгч гэсэн гурван тэмдгээс үе нь бүрэлддэг. Тэд нийлээд бүрэн зохицолтой үсгийн нэгж болдог байна. Энэ бүтцээр Сечон өөрийн цагаан толгойг зохион армян цагаан толгойг зохиогч Месропа Маштоца индиан черокийн соён гийгүүлэгч Жорж Гесса зэрэг шинэ цагаан толгой бүтээгчдийн эгнээнд нэгджээ.

Уганда улсын тусгаар тогтнолын өдөр
Африкийн энэ улс 1962 онд тусгаар тогтнолоо авсан байна. Хүн амын 38 хувь нь нэн ядуу амьдралтай ба хойд хэсэгт нь одоо салан тусгаарлагчид Засгийн газартай байлдаан хийж байгаа.

Дэлхийн шуудангийн өдөр
НҮБ-ын системийн баяр Дэлхийн шуудангийн өдөр (World Post Day) өнөөдөр тэмдэглэгдэж байна. Энэ баярыг тэмдэглэхээрТокиод болсон 1969 оны Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) XIV конгрессийн шийдвэр гарсан байв. Швейцарийн Бьерн хотноо 1874 оны аравдугаар сарын 9-нд 22 оны төлөөлөгчид Шуудангийн ерөнхий холбоог байгуулсан Бьерны гэрээнд гарын үсгээ зурсан байв. Холбоо 1878 онд нэрээ өөрчлөн Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) болсон ба өдгөө түүнд 189 орон нэгдээд байна. Аравдугаар сарын 9-нөөс Олон улсын бичиг захидлын долоо хоног явагдаж эхэлдэг. ДШХ-ны мэдээгээр олон шуудан өөрийн үйлчлүүлэгч нарын 6800 хэлээр ярьж, дэлхийд хамгийн том шуудангийн сүлжээтэй.

Өдрийн ишлэл
“Бид одоо Исус Христаас ч алдартай байна. Рок-н-ролл эсвэл загалмайтны шашин хоёрын хэн нь түрүүлж үхэхийг би мэдэхгүй”
(Жон Леннон, 1940 оны аравдугаар сарын 9-нд Ливерпуль хотод төржээ)

Прага хот дахь Жона Ленноны хана
Бусад ишлэлээс: “Хямд суудалд сууж байгаа нь идээд бай, бусад нь өөрсдийн үнэт эдлэлээ жингэнүүлээд сууж бай”
“Ажилчин ангийн баатар болохыг хүсч байвал миний жишээг дага”
“Хаадыг ордныхон нь хөнөөдөг”
“Ажилгүй сууж байтал гэнэтхэн шөнө дундаар онгод орж ирэх шиг сайхан  зүйл огт үгүй”
“Миний эхнэр япон эмэгтэй. Харин Англи, Битлзийн хэн нэг нь хийлээ ч гэсэн хэтэрхий ер бусын  үйлдэлд дургүй”

Үйл явдал

Гэрэлт хөшөө нээгдэв
1888 он: Вашингтоны Моллын цэцэрлэгт гудамжинд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэрэлт хөшөөг нээжээ.

Балканы  I дайн эхлэв
1912 он: Османы эзэнт улс ба Балканы орнуудын эвслийн хооронд Балканы анхдугаар дайн эхэлжээ. Энэ дайнд Болгар, Серб, Черногори ба Грекийн  зэвсэгт хүчин Туркийн армийг ялжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж