Монголын сэдэвт зургийн үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Монголын сэдэвт зургийн үзэсгэлэнг нээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ өдрүүдэд Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүд үргэлжилж байна. Сарын ажлын хүрээнд өчигдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Арт галерейд  ЗСБНХОУ-ын гавъяат зураач Ф. С. Торховын үзэсгэлэн үүдээ нээлээ. Тэрбээр үзэсгэлэнээ "Монгол бол миний бэсрэгхэн эх орон" хэмээн нэрлэжээ. Монголын ахуй амьдралыг судалж, монголчуудтай дотно харилцаж ирсэн эрхэм зураач үзэсгэлэндээ хөрөг зураг, байгалийн сэдвээр зурсан зургуудаа дэлгэн үзүүлжээ.  
    Монголчуудын  амьдралын хэв маяг, байгалийн үзэсгэлэн, монгол хүний дүр төрхийг,  зотон даавуун дээр бийрээр бүтээсэн бүтээлүүд энэ аравдугаар сарын 8-наас үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Зураач бас Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан юм байна. Ф. С. Торхов үзэсгэлэнгээ өөрийн 80 насны ой, Монгол-Оросын  найрамдлын 50 дахь сарын ажиллагаанд зориулжээ.

                                                                                                               Д.ОЮУН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж