
Бичиг баримтын ямар нэг зөрчилтэй хот болоод хөдөөгийн иргэн лавлагаагаа ИБМУТ-өөс авах шаардлагатай байгаа учраас энэ төвийн үүдэнд сүүлийн хэдэн сарын турш урт дараалал тасрахгүй байгаа. Өдөртөө багтаж үүдээр орох гэсэн иргэд хөнжил, гудамтайгаа ирэн шөнөжин хүлээж чирэгдэж байсан учраас хоёр долоо хоногийн өмнөөс тус төв 24 цагаар амралтгүй ажилласан юм.
Өнөөдөр ийнхүү амрах болсон шалтгаанаа “төвийн ажилчид ядарсан тул амрах шаардлагатай” хэмээн тайлбарлаж байна. Харин маргааш буюу ням гаригийн 12.00 цагаас даваа гаригт үйлчлүүлэх иргэдийн дугаарыг тараах ажээ.
С.Отгон